Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, ахлах мэргэжилтэн Б.Гантулга, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Мөн аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, аймгийн хүнс хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн газрын мэдээллэлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудаар ярилцав.