ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-д тусгагдсан хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцүүлж, санал зөвлөмж боловсруулан ажиллаж байна.
Өнөөдөр Завхан аймагт энэхүү хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан удирдан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, ХЭҮК-ын ажлын хэсгийн гишүүд, Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн гишүүд, хамтарсан багийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.
Энэ үеэр ХЭҮК-оос Тэс сум дахь Хилийн цэргийн дугаар ангид талархал гардууллаа.