loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМАГТ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕЕ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛНО | HuduuMN

ЗАВХАН АЙМАГТ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕЕ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛНО

2024-04-22

ЗАВХАН АЙМАГТ “ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛНО Уг чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг угтаж гэр бүл, хамт олон, бизнес эрхлэгчдийн зорилгыг нэгтгэж, технологийн дэвшилд суралцан өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамтын хөгжилд уриалж “Эрүүл хүн-Зөв нийгэм”-ийг цогцлоох зорилгын хүрээнд 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагааг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах ба баруун таван аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, Завхан аймгийн 24 сумын иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, оюутан суралцагчид хамрагдана. Чуулганы хүрээнд: • Сургалт, лекцүүд; • ЕБС-ын сурагчдад зориулсан илтгэлүүд; • Дугуй ширээний уулзалт ярилцлага; • “Завханд үйлдвэрлэв” үзэсгэлэн; • Үйлдвэрлэлийн процессийн үе шатны үзэсгэлэн, дадлага сургалтууд; • “Хэрэглэхгүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд түгээе” аян; • “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд охидын нандин хайрцагыг олон нийтэд таниулах;
• “Заваараа биш-Заавал” эрүүл мэндийн сургалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Өнөөдөр /2024.04.17/ чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.