loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУМ, БАГ, ХЭЛТЭС АГЕНТЛАГ, ОНЫ ОНЦЛОХ ХҮН, САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧИД ШАЛГАРЛАА | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУМ, БАГ, ХЭЛТЭС АГЕНТЛАГ, ОНЫ ОНЦЛОХ ХҮН, САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧИД ШАЛГАРЛАА

2026-02-05

ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУМ, БАГ, ХЭЛТЭС АГЕНТЛАГ, ОНЫ ОНЦЛОХ ХҮН, САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧИД ШАЛГАРЛАА

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ ХЭЛТЭС, АГЕНТЛАГ”-ААР:

1. Улсын бүртгэлийн хэлтэс

2. Статистикийн хэлтэс

3. Ус цаг уур орчны шинжилгээний газар

4. Зэвсэгт хүчний 325 дугаар анги

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ СУМ”-ААР:

1. Түдэвтэй сум

2. Цагаанчулуут сум

3. Тэлмэн сум

4. Цэцэн-Уул сум

5 Сантмаргаз сум

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ БАГ”-ААР:

1. Улиастай сумын Өлзийт баг

2. Түдэвтэй сумын Аргалант баг

3. Нөмрөг сумын Хөдрөг баг

АЙМГИЙН “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ЭЭР:

Тосон энержи ХХК-ны гүйцэтгэх захирал Маабазарын Түвшинбат

АЙМГИЙН “САЛБАРЫН ТЭРГҮҮН” АЛБА ХААГЧИД:

“Төрийн жинхэнэ алба”-ны тэргүүний ажилтан Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Цээдоржийн Ганзориг, 

“Боловсролын салбар”-ын тэргүүний ажилтан Улиастай сумын Дэвшил сургуулийн Химийн боловсролын багш Юмжавын Оюун-Эрдэнэ,

“Эрүүл мэндийн салбар”-ын тэргүүний ажилтан Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны их эмч Бямбажавын Пунцагдулам, 

“Санхүү, эдийн засгийн салбар”-ын тэргүүний ажилтан  Тосонцэнгэл сумын “Мөнх Өвөгдий” ХХК-ны захирал Захуумын Нямдаваа, 

“Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар”-ын тэргүүний ажилтан Нөмрөг сумын “Очир зэмүүн” ХХК-ний гүйцэтгэх захирал Сүхбаярын Дарханжаргал, 

“Дэд бүтцийн салбар”-ын тэргүүний ажилтан “Оч дөл өлзийт” ХХК-ны захирал Хуунайн Жанчивдорж,

“Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, аялал жуулчлалын салбар”-ын тэргүүний ажилтан Байгаль орчны газрын Ойн албаны ахлах мэргэжилтэн Бэгзжавын Нямцэнд, 

“Төрийн бус байгууллага”-ын тэргүүний ажилтан Оросын өргөө /Русский Дом/-ний Завхан аймаг дахь Нэмэлт боловсролын төвийн дарга, багш Лувсанцэрэнгийн Оюунцэцэг, 

“Соёл урлагийн салбар”-ын тэргүүний ажилтан  Бүжигчин, чөлөөт уран бүтээлч Энхтуяагийн Амаржаргал, 

“Спортын салбар”-ын тэргүүний ажилтан  “Гаруда” клубын багш, дасгалжуулагч Батбаярын Одгэрэл, 

“Шилдэг бизнес эрхлэгч  “Эрхэм Оргил” ХХК-ны захирал Даваанямын Батбаяр нар тус тус шалгарлаа. 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч баяр хүргэв.