loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН БАГШ НАР “5:800” ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН УРАМШУУЛЛАА АВЧ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН БАГШ НАР “5:800” ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН УРАМШУУЛЛАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

2026-10-14

ЗАВХАН АЙМГИЙН БАГШ НАР “5:800” ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАГУУ МӨНГӨН УРАМШУУЛЛАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 жилийн ойн баярын арга хэмжээг Завхан аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Арга хэмжээнд Ерөнхий боловсролын, сургуулийн өмнөх, мэргэжлийн боловсролын болон их сургуулийн 500 гаруй багш оролцлоо. Баярын хурлын нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож ирэх жилүүдэд боловсролын салбарт хийхээр төлөвлөж буй ажил арга хэмжээгээ танилцуулж, төрийн болон салбарын шагнал гардууллаа. 

Тэрээр сүүлийн 3 жилд Завхан аймгийн суралцагчид ЭЕШ-ын үнэлгээгээр Улсдаа 6,7,5 дугаар байруудад шалгарсан нь энэ салбарт сэргэлт ирснийг илтгэж байна. Энэ амжилтаа улам ахиулах зорилгоор “5:800” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөр нь сургалтын чанарыг сайжруулахад аймаг орон нутаг, боловсролын газар, сургууль, эцэг эх, суралцагч гэсэн 5 хүчин зүйл хамтран чармайлт гаргаж сургалтын чанарыг сайжруулах зорилготой. Түүнчлэн “Сүү”, “1000 ном”, СӨБ-ын ”STEM” хөтөлбөрүүд, Төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг, сургууль цэцэрлэг барих, засварлах, техник хэрэгсэл шинэчлэх төлөвлөлтүүд хэрэгжсээр байх болно гээд, ирэх оноос Улиастай хотод Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг хичээллүүлж эхлэхээр зорьж байгаагаа дуулгав.

Арга хэмжээний төгсгөлд “5:800” хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд өндөр үнэлгээ авсан сургуулийн захирал, багш нарт мөнгөн урамшуулал олголоо.