loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ БОЛЛОО | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ БОЛЛОО

2024-06-12

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ БОЛЛОО Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзол, шалгуур үзүүлэлтийг Их-Уул сум бүрэн хангаж “Улсын тэргүүний сум” боллоо. Өдгөө 101 жилийн түүхт Их-Уул сум нь мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншилийн томоохон голомт нутаг бөгөөд нэгдэл байх үеэсээ эхлэн аймагтаа өрхийн болон хамтарсан үйлдвэрлэлээр манлайлж иржээ. Үүнийхээ үр дүнгээр ч байгуулагдсан цагаасаа эхлэн 17 удаа аймгийн шилдэг нэгдэл, сумаар шалгарч байв. Их-Уулчууд сарлагийн цагаан идээ, жимс жимсгэнэ, үндэсний хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлээр баруун бүс нутагтаа төдийгүй улс орондоо нэгэнт танигдсан. Түүнчлэн 3 аймгийн 17 сумын нутагт уламжлалт хөсөгт тэргээр алсын отор нүүдэл хийж, мал сүргээ өсгөн үржүүлж, аймагтаа малын тоогоор тэргүүлж, мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлж, малыг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулж байна. Тус сумын “Улсын тэргүүний сум” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: -Энэхүү амжилтыг гаргахад Их-Уул сумын ард олон, хүн бүрийн хүч хөдөлмөр, үе үеийн удирдлагуудын гавьяа зүтгэл нөлөөлсөнийг онцлон тэмдэглэе гээд хөдөлмөрч, авьяаслаг, бүтээлч Их-Уулчуудад халуун баяр хүргэлээ.