loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ НЭГДСЭН ДҮНГЭЭР ТЭРГҮҮН БАЙРТ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ НЭГДСЭН ДҮНГЭЭР ТЭРГҮҮН БАЙРТ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАРЛАА

2025-03-17

Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулсан спортын цогцолбор тэмцээний шилдгүүдийн шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Улиастай цэргийн хүрээний байгууллагуудын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Dronecon-2025  нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын анхдугаар тэмцээнд Хилийн цэргийн 0277 дугаар анги, Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 325 дугаар анги,

Шатрын эрэгтэй төрөлд Д.Гантөмөр /Аймгийн Цагдаагийн газар/,  Х.Норовжанчив /Зэвсэгт хүчний 325 дугаар анги/, Э.Цогт-Очир /Онцгой байдлын газар/, 

Шатарын эмэгтэй төрөлд Б.Амаржаргалан /Зэвсэгт хүчний 274 дүгээр анги/, П.Даваахүү /Аймгийн Цагдаагийн газар/, Ц.Баасансүрэн /Онцгой байдлын газар/, 

Даамны эрэгтэй төрөлд Б.Жаргалсайхан /Онцгой байдлын газар/, Д.Гантөмөр /Аймгийн Цагдаагийн газар/, Б.Лхам-Осор /Отгонтэнгэр нисэх буудал, Улсын бүртгэлийн хэлтэс/

Даамны эмэгтэй төрөлд Ц.Соёл-Эрдэнэ /Зэвсэгт хүчний 325 дугаар анги/, Э.Мөнгөнзул /Шүүхийн шинжилгээний хэлтэс, Тагнуулын хэлтэс/, Г.Сэлэнгэ /Аймгийн Цагдаагийн газар/,

Дартсын эрэгтэй төрөлд Г.Лхагвадорж /Хилийн цэргийн 0277 дугаар анги/, Б.Жамъяндорж /Аймгийн Цагдаагийн газар/, Э.Батжаргал /Онцгой байдлын газар/,

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар,

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Отгонтэнгэр нисэх буудал, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Прокурорын газар,

Ширээний теннис эрэгтэй төрөлд н.Хишигпүрэв /аймгийн Мал эмнэлгийн газар/, Б.Баттулга /Шүүхийн Тамгын газар/, н.Дагважаргал /Аймгийн Цагдаагийн газар/,

Ширээний теннис эмэгтэй төрөлд н.Нандинцэцэг /Шүүхийн Тамгын газар/, н.Төгөлдөр /Онцгой байдлын газар/, Ц.Соёл-Эрдэнэ /Зэвсэгт хүчний 325 дугаар анги/,

Усанд сэлэлт эрэгтэй төрөлд Г.Энхмандах /Аймгийн Цагдаагийн газар/,  н.Бавуудорж /аймгийн Прокурорын газар/, Б.Лхагважаргал /Зэвсэгт хүчний 325 дугаар анги/,

Усанд сэлэлт эмэгтэй төрөлд Г.Содгэрэл /Аймгийн Цагдаагийн газар/, н.Эрдэнэсүрэн /аймгийн Прокурорын газар/, П.Сувд-Эрдэнэ /Мал эмнэлгийн газар/,

Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 

Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги,

Спортын цогцолбор тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газар эзэлж, шилжин явах цомоор шагнагдлаа. Харин дэд байрт Зэвсэгт хүчний 325 дугаар анги, гутгаар байрт Онцгой байдлын газар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа