loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймаг

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлаг, төрийн үйлчилгээний болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудтай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Аймаг орон нутгийн зүгээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, суурь дэд бүтцийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих замаар дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон нутгийн давуу талдаа тулгуурлан бүсийн логистикийн төв болон хөгжих зорилтыг тавьсан. Иймд салбар бүр бүс нутгийн үйл ажиллагаатай уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллааны хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэх, инноваци, технологийг нэвтрүүлэх замаар бүс нутгин эдийн засаг нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах нөхцөл, шаардлага тулгарч байгааг онцлон хэллээ. 📌2024 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан байгууллага бүр 30 жилийн ойг угтсан бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийг үлгэрлэн манлайлах, байгууллагын гадна тохижилтыг сайжруулах, дотоод уур амьсгал, эерэг соёлыг бий болгохыг уриаллаа. 📌Мөн улсын хэмжээнд өвөлжилт хүндрэн зудын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Манай аймгийн хувьд өвөржилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч мал аж ахуйн эрсдэлт нөхцөл бий болоод байгаа учраас малчиддаа туслах, төрийн байгууллагуудын уялдааг хангах, хамтран ажиллах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад хичээл зүтгэл гарган хариуцлагатай хамтран ажиллахыг хүслээ.