АЛДАРТ ЭХИЙН I, II ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 13 ээж, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор 55 ээж, энгэрээ мялаалаа.
Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ээжүүдэд сарнай бэлэглэж, хамтран ажилласан Н.Туяа захиралтай “ЧОЁО” ГСА цэцгийн дэлгүүрт талархал илэрхийлье.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.
Монголын минь ирээдүй гэрэлтэй, үрс нь жаргалтай байх болтугай



















































