loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-05-29

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн байгууллагуудын ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Аймгийн  Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хамтран 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагуудын ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нийт 85 төрийн албан хаагч оролцлоо. 

Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинзаяа үг хэллээ. 

Сургалтыг Удирдлагын академийн багш, /Доктор (Ph.D.), дэд профессор А.Алтанзул “Ёс зүйн зөрчлийг зөв таних”, “Ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, дүгнэлт гаргах” сэдвээр зохион байгууллаа