БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсад Барилын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж, Говьсүмбэр аймгийн Барилгын салбарын аж ахуй нэгжийн ажилчид, салбарын төрийн албан хаагчид оролцлоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар барилгын салбарын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан салбарын ажилтан, албан хаагчид, бүтээн байгуулагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүллээ.
Барилгын салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид болон өнөө цагийн бүтээн байгуулагчдадаа талархал илэрхийлье.
Шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагч, бүтээн байгуулагчдадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.































