Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн, салбарын ажилтаны өдөрт зориулсан Гар бөмбөг, дартсын тэмцээн 2026-11-13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн, хүрээнд барилгын салбарт ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоорондын харилцаа холбоог сайжруулах, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Барилгачдын холбоо ТББ гар бөмбөг, дартсын тэмцээнийг хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Худалдан авах ажиллагааны газар, АЗДТГ Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Барилгачдын холбоо, Чойр хотын захирагчийн алба, “Ус-Ду” ОНӨААТҮГазар, “Талын илч” ОНӨААТҮГазар, Барилга угсралтын компаниуд: “Осо констракшн” ХХК, “Такамаса” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Сүмбэр хишиг” ХХК, “Сүмбэр буянт” ХХК 12 байгууллагын 80 гаруй тамирчин спортын хоёр төрлөөр өрсөлдөж шилдэгээ шалгарууллаа.
Гар бөмбөгийн тэмцээнд /холимог төрөл/
1- р байр “Ус-Ду” ОНӨААТҮГ
2- р байр “Талын илч” ОНӨААТҮГ
3- р байр “Алтанбулаг Уул” ХХК
шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Дартсын тэмцээнд /ганцаарчилсан төрөл/
1- р байр эрэгтэй “Осо констракшн” ХХК 1-р байр эмэгтэй ГХБХБГ
2- р байр эрэгтэй “Ус-Ду” ОНӨААТҮГ-н 2-р байр эмэгтэй ГХБХБГ
3- р байр эрэгтэй “Алтанбулаг Уул” ХХК 3-р байр эмэгтэй Осо констаркшн ХХК
шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
1- р байр “Ус-Ду” ОНӨААТҮГазар шилжин явах цом, өргөмжлөл
2- р байр “Осо констракшн” ХХК
3- р байр “Алтан булаг” ХХК шалгарсан байна.
Тэмцээнд идэвхи зүтгэлтэй ороцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.






