loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“МОНГОЛ БАХАРХАЛ – БИДНИЙ ӨВ” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

“МОНГОЛ БАХАРХАЛ – БИДНИЙ ӨВ” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-11-17

“МОНГОЛ БАХАРХАЛ – БИДНИЙ ӨВ” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар хамтран “Иргэдийн гар дээр хадгалагдаж буй эд өлгийн зүйлийн судалгаа”-ны ажлын хүрээнд, “Бүтээлч сар” аяныг тохиолдуулан “Монгол бахархал – Бидний өв” үзэсгэлэнг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Б.Баатархүү нар оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн эрхэм зочид, иргэд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Тус үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлэх тул нийт иргэд, олон нийтийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.

Өв соёлоо дээдэлье. Үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлье