Тэмцээний зорилго: Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Хамрах хүрээ: Говьсүмбэр аймгийн харьяат 5-11 насны охид, хөвгүүдийн дунд зохион байгуулагдана.
Хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 09
Тэмцээний дүрэм: Дэлхийн шатрын холбооны дүрмээр щвецарь системээр явагдана. Өргийн тоог оролцох хүүхдийн тооноос хамаарч тухайн үед шийдвэрлэнэ. Тэмцээний дүнг гаргахад оноо тэнцсэн тохиолдолд дараах чанарын үзүүлэлтийг харгалзан үзнэ.
Тэмцээнийг мэргэжлийн шүүгчид шүүнэ.
Тэмцээний насны ангилал тус бүрд шалгарсан эхний 1 оролцогчийг “Цодгор хүү-2025” Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээнд оролцох насны ангилал
5 хүртэлх насны охид хөвгүүд (2020.01.01-ээс хойш төрсөн)
7 хүртэлх насны охид хөвгүүд (2018-2019 онд төрсөн)
9 хүртэлх насны охид хөвгүүд (2016-2017 онд төрсөн)
11 хүртэлх насны охид хөвгүүд (2014-2015 онд төрсөн)
Тэмцээний бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00-10:15 цагийн хооронд Биеийн тамир, спортын газарт бүртгэнэ.