loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС “ХӨӨРХӨН ҮРСДЭЭ БЭЛЭГЛЭЕ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС “ХӨӨРХӨН ҮРСДЭЭ БЭЛЭГЛЭЕ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-08-31

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС “ХӨӨРХӨН ҮРСДЭЭ БЭЛЭГЛЭЕ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 1/486 дугаартай “Аян зохион байгуулах тухай” удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “Хөөрхөн үрсдээ бэлэглэе” аяныг 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

Аяны хүрээнд хүүхдүүдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэмцээн, уралдаан зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, цүнх, сурах бичиг зэрэг зүйлсийг бэлэг болгон өгчээ. 

Түүнчлэн цахим орчны зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, хүүхдүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сонирхолтой сэдвээр ярилцаж, тэдэнд хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.