НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2026” “ХҮНС, ГАЗАР ТАРИАЛАН, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Орон нутгийн хүнс, газар тариалан, өрхийн болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, харилцан туршлага судлуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Намрын ногоон өдрүүд-2026" үзэсгэлэн худалдаа 2026 оны 09 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд Хүнс хөдөө аж ахуйн газарт бүртгүүлнэ үү.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулна.
АНХААРУУЛГА: Амьд мал оролцохгүй зөвхөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн мал эмнэлгийн гарал үүсэл, лабораторийн баталгаажилттай оролцоно!
