“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг, NDHedu Foundation шүдний холбооны эмч нар Говьсүмбэр аймагт ажиллаж, иргэдэд эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
Ажиллах хугацаанд хүүхдийн шүд , нүд, чих хамар хоолойн үзлэг, оношилгоо, эмчилгээг нийт 300 хүүхдэд, дотоод шүүрэл, уушиг, зүрх судас, чих хамар хоолой, урологи, андралоги, хэвлийн ЭХО, Ходоодны дуран зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог давхардсан тоогоор 923 иргэнд үзүүлсэн.
Иргэдийн өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, цаашид хяналтад авах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулсан бөгөөд шаардлагатай иргэдэд цаашид авах эмчилгээ, зөвлөгөө, хяналтын талаар мэдээлэл өгч ажиллалаа.





