ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨСВӨРИЙН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ӨДӨР ГИТЭЙ ТӨРӨЛД ДАХИН 6 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Гитэй буюу өмсгөлтэй төрөлд дахин 6 медаль хүртэж ижий аав, гэр бүл, нутгийн зон олноо дахин баярлуулж буй баярт мэдээг дуулгаж байгаад таатай байна.
Хөвгүүд:
54,4кг Ж.Гэрэлт-Од хүрэл медаль
51.3кг жинд Б.Азжаргал хүрэл медаль
Охид:
31.6кг Д.Нандинсүрэн хүрэл медаль
+75кг цэнхэр бүсэд Д.Үүрцайх 1 мөнгө, 1 хүрэл медаль
57.8кг жинд Г.Баярбаясгалан алтан медаль тус тус хүртлээ.
Тамирчиддаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!




