ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
/2026.05.06/
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй ажлын хэсэг орон нутагт ажиллан аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж, сургалт зохион байгууллаа. Үүнд:
Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах
Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүдийн бодлого
Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслол
“Орон нутгийн хөгжлийн боломж ба гадаад харилцааны үр шимийг иргэдэд хүргэх нь” зэрэг асуудлаар ярилцлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Египет Улсад суух Элчин сайд Д.Бямбадорж, Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Батмагнай, Гэрээ эрх зүйн газрын дэд захирал Т.Бат-Өлзий, Бодлогын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Нямренчин, Хөрш орнуудын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга А.Мөнхбилгүүн, Гадаад сурталчилгааны хэлтсийн атташе М.Маралмаа, Дипломат ёслолын газрын атташе П.Содгэрэл багтсан.
Энэхүү уулзалт нь орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.



