Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн өдөрлөгт Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд хүүхэд, гэр бүл, иргэдэд хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Мөн Хамтарсан багийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ, иргэн бүрийн оролцооны ач холбогдлыг сурталчилж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, мэдээлэл солилцов.
Хүүхэд бүрийн аюулгүй, хамгаалагдсан орчин нь бид бүгдийн хамтын оролцооноос эхэлдэг





