loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ИДЭРЧҮҮДИЙН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ /АЗДТГ/ | HuduuMN

ИДЭРЧҮҮДИЙН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ /АЗДТГ/

Говьсүмбэр аймаг

ИДЭРЧҮҮДИЙН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойг угтан Монголын волейболын холбооны идэрчүүдийн волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Говьсүмбэр аймагт 2024 оны 03 дугаар сарын 18-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эмэгтэй 6, эрэгтэй 10 баг өрсөлдсөнөөс: ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧДААС 1-р байр Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай Ц.Ананд ахлагчтай Хэнтий аймгийн шигшээ баг 2-р байр Ч.Мөнхбатаа ахлах дасгалжуулагчтай Ё.Хүрэлтулга ахлагчтай Дорнод аймгийн шигшээ баг 3-р байр А.Ганхүү ахлах дасгалжуулагчтай А.Батсүх ахлагчтай Сүхбаатар аймгийн шигшээ баг ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧДААС 1-р байр Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай Б.Одончимэг ахлагчтай Хэнтий аймгийн шигшээ баг 2-р байр Б.Баярмаа ахлах дасгалжуулагчтай Э.Халиун ахлагчтай Говьсүмбэр аймгийн шигшээ баг 3-р байр Н.Номин-Эрдэнэ ахлах дасгалжуулагчтай А.Хүслэн ахлагчтай Дорнод аймгийн шигшээ баг

  1. Шилдэг давуулагчаар – Дорнод аймгийн шигшээ багийн тамирчин А.Хүслэн Сүхбаатар аймгийн шигшээ багийн тамирчин А.Батсүх
  2. Шилдэг холбогчоор – Говьсүмбэр аймгийн шигшээ багийн тамирчин Н.Энхболор Дорнод аймгийн шигшээ багийн тамирчин С.Мөнхжин
  3. Шилдэг довтлогчоор – Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин Б.Чанцалсүрэн Хэнтий. аймгийн шигшээ багийн тамирчин Ц.Ананд нар тус тус шалгарлаа. Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.