Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Улсын тэргүүний Сүмбэр сумын түүхт 95 жилийн ойн баяр наадмын халуун мэндийг нутгийн зон олондоо өргөн дэвшүүлье.
Эрийн гурван наадамдаа цог жавхаагаа бадрааж, идэр сайхан бөхчүүд нь хүчтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж, айл өрх бүр инээд хөөрөөр дүүрэн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан наадахыг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай!
Хүндэтгэсэн:
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ
2026.07.07
