“ӨДӨР БҮР ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРЪЯ” УРИАН ДОР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “ӨДӨР БҮР ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр хүүхдийг аливаа төрлийн эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, эцэг, эх, асран хамгаалагч бүр хүүхдэдээ чанартай цагийг зарцуулж, хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангаж хүн бүр хүүхдийн эрхийг дээдлэхэд гол анхаарлаа хандуулах юм.
ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлж улс, аймгийнхаа нэрийг тив дэлхийд гаргаж амжилттай суралцаж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын парад алхалт, “ХАЙР ДҮҮРЭН ХҮҮХЭД НАС” хүүхдийн урлагийН тоглолт, олон төрлийн спортын болон хөгжөөнт тэмцээн, мэдлэг мэдээлэл олгох, танин мэдэхүйн өртөөчилсөн аялал зохион байгуулагдаж байна.
ХҮН БҮР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТДАА ХАМГААЛЪЯ.























