loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. | HuduuMN

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

🖊Төрийн албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгуулж, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 🖊Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэллээ. 🖊Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах шинжээч, доктор Г.Базарваань Монгол улс, Төр, Мөн чанар, анхаарах асуудал сэдвээр сургалт орж, 250 төрийн албан хаагч хамрагдлаа. Мөн Төрийн албаны өдрийг тохиолдуулан төрийн захиргааны 18 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 🖊Энэ үеэр Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 11 албан хаагчдад үнэмлэх гардууллаа. ✅Төрийн албанд цэгц шударга, чин сэтгэл, халуун зүтгэлээр зүтгэж буй нийт албан хаагч та бүхэнд баяр хүргэе.