loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  | HuduuMN

ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Говьсүмбэр аймаг

ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА 

        Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг"-ийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. 

        Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Оргилболд, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан, хянан шалгах газрын ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэргэжил, арга зүйн газрын мэргэжилтэн Б.Ринчинноров нар хяналт шалгалтын багт ажиллаж байна.