ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025 оны 4 дүгээр улирлын Төрийн албаны Ерөнхий шалгалт улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаж, Говьсүмбэр аймгийн хэмжээнд 19 иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлснээс 17 иргэн оролцож 2 иргэн тэнцлээ.
Энэ онд Төрийн албаны Ерөнхий шалгалтыг 4 удаа зохион байгуулж, нийт 125 иргэн бүртгүүлж 116 иргэн шалгалтанд орсноос 37 иргэн буюу нийт оролцогчдын 31,8 хувь нь тэнцсэн байна.


