Говийн усчид клуб нь МУССХ-ны Ерөнхийлөгчийн цом-2025 тэмцээнд 2 дасгалжуулагч 21 тамирчинтай амжилт дүүрэн оролцлоо.
Манай тамирчид өндөр амжилт үзүүлж, нийтдээ:
10 алт,
3 мөнгө,
5 хүрэл медаль хүртлээ.
Энхтөрийн Энхтөгс Монгол улсын 9-10 насны 5 РЕКОРДЫГ шинэчлэн тогтоосон маш том амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ бол тамирчдын хичээл зүтгэл, дасгалжуулагчдын урам зориг, багийн нэгдэл, тууштай хөдөлмөрийн үр дүн билээ.














