Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ажиллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар-т ажиллаа.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүний нөөц, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, цаашдын зорилт, арга хэмжээг тодорхойлж зөвлөмж өгч ажиллаа.








