loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Төрийн дээд одон медаль болон оны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа  | HuduuMN

Төрийн дээд одон медаль болон оны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа

Говьсүмбэр аймаг

Төрийн дээд одон медаль болон оны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 

Төрийн дээд одон медаль “Алтан гадас одон”-гоор 14 иргэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 4 иргэн, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт тэмдэг"-ээр 1 иргэн шагнагдлаа. 

2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮНЭЭР:

Цэгмидийн Баярчимэг-Miss Mongolia-2025 үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний “Тэргүүн мисс”

Монгол эмэгтэйн төлөв даруу, оюунлаг эрхэм чанарыг илэрхийлж, “Мисс Монголиа” үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний “Тэргүүн мисс”-ээр шалгарч, “Miss International-2025” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцон, үндэсний өв соёл, Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, эрхэмсэг төрхийг дэлхий дахинд сурталчлан таниулсан бахархам амжилтыг нь үнэлж, аймгийн “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр шалгаруулав.

Баатархүүгийн Аягаа- Морьт харваач

Монгол түмний  уламжлалт өв соёл “МОРЬТ ХАРВАА”-г  спортын түвшинд хүргэхэд хичээл зүтгэл, ур чадвараа дайчлан, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, аймгийн “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр шалгаруулав.

Наранхүүгийн Эрхэмбаатар-Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч

Аймаг, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд онцгой амжилт гарган ажилласныг нь үнэлж, аймгийн “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр шалгаруулав.

Дашзэвэгийн Баяржаргал- Шивээ-Овоо хувьцаат компаний уулын хэсгийн дарга

Уул, уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж, уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын төлөвлөгөөт ажлыг жил бүр давуулан биелүүлж, улс болон дотоодын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн хэрэглээг тасралтгүй хангахад мэргэжлийн ур чадвараараа хамт олноо манлайлан, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, аймгийн “2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр шалгаруулав.

2025 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГААР:

Хүнс, хөдөө, аж ахуйн газар 

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар барьж буй бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь хэмжээг өсгөх бодлогыг оновчтой зохион байгуулж, гадны төсөл хөтөлбөрийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэн, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж аймгийн “2025 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулав.

ОРОН НУТАГТАА БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН 

ШИЛДЭГ АЖ, АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД:

Орон нутагтаа Хөрөнгө оруулалт, барилга, бүтээн байгуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэн аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг аймгийн ЗАСАГ ДАРГЫН нэрэмжит шагнал болох “БОРЖИГИН ХОШУУНЫ ӨВГӨН НОЁН ЗАСАГ ТӨРИЙН ЖАНЖИН СЭЦЭН БЭЙЛ ЦЭРЭНСАНДИВ НОЁНЫ ХӨРӨГ”-өөр 

•  “ОСО КОНСТРАКШН“ хязгаарлагдмал хувьцаат компани 

• “ДЭЛГЭРЭХБИЛЭГ” хязгаарлагдмал хувьцаат компани

• “ИЛЧИТ-САНСАР” хязгаарлагдмал хувьцаат компани

• “ГОВЬ ЧАНАР” хязгаарлагдмал хувьцаат компани

• “АЛТАНБУЛАГ УУЛ” хязгаарлагдмал хувьцаат компани тус тус шагнагдлаа.



610665083_1280160364154264_3621937101806973751_n.jpg 555.15 KB