Орон нутгийн хөгжлийн сангийн зорилт, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Найрамдал багийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга”-д үйл ажиллагаа явуулах хүсэлтэй орон нутгийн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодыг бүртгэж байна.
Тус төв нь:
Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Ажлын байр нэмэгдүүлэх
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангах
зорилготой юм.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
Орон нутагт албан ёсоор бүртгэлтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх
Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь холбогдох стандарт, шаардлагыг хангах боломжтой байх
