Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсийн спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан суралцах боломжийг нээх зорилгоор Боксын Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд 9 аймаг, 4 дүүрэг, 13 спорт клубийн 26 багийн нийт 322 тамирчин, 26 дасгалжуулагч оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин П.Сэрдамба, Монгол улсын гавьяат тамирчин Д.Лхагва, Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Батсүрэн, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Ганхуяг нар оролцлоо.
Нээлтийн үеэр Говьсүмбэр аймгийн Боксын спортын анхны дасгалжуулагч Спортын мастер Готовын Төгсбаяр багшид хүндэтгэл үзүүлэн цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.



