Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115,
Ардын хувьсгалын 105 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Төв аймгийн Жаргалант сумын харьяа сумын заан Баянмөнхийн Батжаргал 7 даван түрүүлж Аймгийн арслан цол, Булган аймгийн Орхон сумын харьяа аймгийн начин Цэрэнгийн Чагнаадорж 6 даван үзүүрлэж Аймгийн заан цол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяа Аймгийн арслан Содбилгийн Ган-эрдэнэ, Увс аймгийн Өмнөговь сумын харьяа Аймгийн заан Болоогийн Алтангэрэл нар 5 даван шөвгөрч начин чимэг нэмлээ.
Үндэсний бөхийн өсвөрийн бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяа Т.Баярт-Од түрүүлж,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяа Билэгжаргалын Учрал үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяа Амгаланбаатарын Нямчулуун, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяа Бөхбаярын Баатарбилэг нар шөвгөрлөө.











