БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр аймгийн Засаг дарга Т. Бат-Эрдэнэтэй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 100 га талбайд ногоон тэжээл тариална.
Улсын хэмжээнд ХАА-н эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар буурсан, цаашид ч буурах хандлагатай байгаа. 2024 оны эцэст 57.6 сая мал тоологдож 1997 оныхтой харьцуулахад 2.0 дахин өссөн байна. Малын тоо тогтвортой өсөх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац, тэжээлийн хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн байдлаар бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байв.

