loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР – ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ. | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР – ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ.

2026-05-04

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР – ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны "Аудитын сэдэв батлах тухай" 2025 оны 25 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Шинэ хоршоо хөдөлгөөнд олгосон зээл, эргэн төлөлт, үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2026.05.01-ний өдөр зохион байгуулж, шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудад аудитын төлөвлөгөө, хөтөлбөр болон аудитын талаарх мэдээлэл, танилцуулгыг хийлээ.

Аудитын нээлтэд аймгийн Засаг дарга, АЗДТГ-ын дарга, сумдын Засаг дарга, ХХААГ, ГХБХБГ, УБХ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, Хаан болон Төрийн банкны захирал, холбогдох албан тушаалтнууд зэрэг нийт 18 албан хаагч оролцлоо.

Тус аудитын зорилго Засгийн газрын 2024 оны 166 дугаар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай тогтоолын хүрээнд Хоршооны гишүүн малчдад 2024, 2025 онд олгосон хөнгөлөлттэй зээл малчдад дэмжлэг үзүүлэхүйц байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглаж, үр дүнд хүрсэн эсэх, зээл, зээлийн эргэн төлөлтийн байдалд аудит хийж, аудитын дүнг УИХ, шалгагдагч байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд чиглэгдэнэ. 

Тус аудитыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэж, аудитын тайланг Үндэсний аудитын газарт болон холбогдох байгууллагад хүргүүлнэ 

Аудиттай холбоотой санал, хүсэлт, бодит мэдээллийг govisumber@audit.gov.mn, 70543179, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар олон нийтийн цахим хуудсаар 2026.06.10-ны дотор ирүүлэх боломжтой.