loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН АЛБА ХААГЧДЫН IV НААДАМД ГОВЬСҮМБЭР АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО | HuduuMN

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН АЛБА ХААГЧДЫН IV НААДАМД ГОВЬСҮМБЭР АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026-08-04

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН АЛБА ХААГЧДЫН IV НААДАМД ГОВЬСҮМБЭР АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Үндэсний спортын зуны VIII наадмын хүрээнд зохион байгуулагдсан Биеийн тамир, спортын салбарын алба хаагчдын IV наадам үндэсний спортын 4 төрөл болох Үндэсний бөхийн барилдаан, Ширээний шагай, Үндэсний сур харваа, Морьт буухиа төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын алба хаагчид амжилттай оролцож, Үндэсний сур харвааны төрөлд хүрэл медаль хүртэн бахдам амжилт үзүүллээ.

Мөн нийт 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын багуудаас нийлбэр дүнгээр 5 дугаар байрт шалгарч, хамт олныхоо эв нэгдэл, ур чадвар, спортын өндөр соёлыг харуулсан амжилтыг үзүүлэв.

Энэхүү амжилтыг бүтээсэн нийт алба хаагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.