loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХАЛУУН АМ БҮЛ” төслийн “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дүрслэх урлаг ба сэтгэл зүйн гэр бүлийн арга хэмжээ” хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. | HuduuMN

“ХАЛУУН АМ БҮЛ” төслийн “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дүрслэх урлаг ба сэтгэл зүйн гэр бүлийн арга хэмжээ” хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.

2026-08-03

 “ХАЛУУН АМ БҮЛ” төслийн “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дүрслэх урлаг ба сэтгэл зүйн гэр бүлийн арга хэмжээ” хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд Creative House Mongolia урлагийн сэтгэл заслын төвийн лектор, чиглүүлэгч багш Г. Золжаргал “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр лекц уншиж, эцэг, эх, асран хамгаалагчид болон төрийн байгууллагуудын Эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдийг хамруулан хүүхдийн хөгжил, хүмүүжлийн онцлог, эерэг харилцааг төлөвшүүлэх арга барилын талаар мэдлэг, мэдээлэл хүргэлээ.

Лекцийн дараа оролцогчдын дунд бүлгийн ярилцлага зохион байгуулж, хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах арга барил, эерэг хүмүүжлийн ач холбогдол, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх арга замын талаар санал бодлоо солилцон, өөрсдийн туршлагаа хуваалцлаа.

Энэхүү арга хэмжээ нь эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдээ ойлгон дэмжих ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн эерэг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө