Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж , Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогыг танилцууллаа.
Говийн бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх юм. Энэ хүрээнд Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар тусгасан байна. Үүнд:
1. Говийн бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ
2. Чойр-Мандалговь чиглэлийн 220 кв-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын “Чойр”, “Мандал” дэд станцын өргөтгөлийн ТЭЗҮ, зураг төсөл
3. Логистикийн төв, хуурай боомтод түшиглэн олон улсын худалдааны төв, оёдлын кластерын загвараар хөгжүүлэх ТЭЗҮ /Говьсүмбэр, Сүмбэр сум/
4. Орон нутгийн хөгжлийн төвд байгаоийн нөхцөл нөөцөд тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборын ТЭЗҮ /Говьсүмбэр/
Төслийн ТЭЗҮ-ийг гаргаснаар аймаг, сумдын эдийн засгийн салбаруудын болон хөдөлмөрийн нөөц, чадавх, урсгалыг тодорхойлох, Аймгуудын хоршилт, төрөлжилт, дагналтыг тодорхойлох, сумдын хамтын ажиллагааны төрөл хэлбэр, гүйцэтгэх үүрэг, хувийн хэвшил, хоршоодын оролцоог тодорхойлж, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах юм.
"Бүсчилсэн хөгжлийн бодлого–Говьсүмбэр аймаг” уулзалтад иргэд, хувийн хэвшил, төрийн албан хаагчдын 250 гаруй төлөөлөл оролцлоо
"БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО–ГОВЬСҮМБЭР АЙМАГ” ОРОН НУТГИЙН ИРГЭД, ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙХ ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТ БОЛЛОО.
2025-01-10
Төсөөтэй мэдээ