Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан албан хаагчдын гэр бүлийн хүрээнд гар бөмбөг болон дартсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь хамт олны уур амьсгалыг эергээр бүрдүүлж, албан хаагчид болон тэдний гэр бүлийн харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Мөн оролцогчид идэвх санаачилгатай оролцож, спортын нөхөрсөг өрсөлдөөнөөр дамжуулан дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
Төсөөтэй мэдээ




