loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🍀🥕“ГОВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2023” ШИЛМЭЛ МАЛ-ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | HuduuMN

🍀🥕“ГОВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2023” ШИЛМЭЛ МАЛ-ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-09-18

🍀🥕“ГОВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2023” ШИЛМЭЛ МАЛ-ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 📌Дотоод үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, түншлэгч, түүхий эд бэлтгэгчээ олоход туслах зорилгоор жил бүр уламжлал болгосон “Говийн бүсийн түншлэл 2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, сумдын ЗДТГ, ХХҮГ, ХАҮТ-ын аймаг дахь салбар, сумдын ЗДТГ хамтран 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа. 📌Үзэсгэлэн худалдаанд Говьсүмбэр аймгийн хүнсний үйлдвэрлэгчид, газар тариалангийн үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрш, зэргэлдээ аймгуудын бизнес эрхлэгчид; малчид, эрчимжсэн болон туслах аж ахуй эрхлэдэг өрхийн болон аж ахуй нэгжүүд оролцож, иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, борлууллаа. 📌Оролцогчдын бүтээгдэхүүний төрөл, чанар, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, сав, баглаа боодол, хэрэглэгчдийн үнэлгээ зэргийг харгалзан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр шилдэг бүтээгдэхүүнийг шалгарууллаа. Үүнд: ✅ШИЛМЭЛ ХЭЭЛТҮҮЛЭГЧИЙН ТӨРӨЛД: Шилмэл азарга 1-р байр Сүмбэр сумын Мөнх багийн малчин Д.Батмөнхийн зээрд азарга Шилмэл азарга 2-р байр Баянтал сумын Лүн багийн малчин Б.Нямсүрэнгийн хонгор азарга Шилмэл бух 1-р байр Баянтал сумын Лүн багийн малчин Т.Мөнхбаярын улаан халзан бух Шилмэл бух 2-р байр Сүмбэр сумын Мөнх багийн малчин Ц.Алтанзул хар сарман бух Шилмэл хуц 1-р байр Сүмбэр сумын Малх багийн малчин Б.Тулга хундан хуц Шилмэл хуц 2-р байр Сүмбэр сумын Уулзвар багийн малчин Б.Батбуян улаан толгойт хуц Шилмэл ухна 1-р байр Сүмбэр сумын Малх багийн малчин Б.Тулга хүрэн ухна Шилмэл гахай Сүмбэр сум Найрамдал баг Г.Алтанбаатар Сибирийн цагаан бодон ✅ШИЛМЭЛ ХЭЭЛТЭГЧИЙН ТӨРӨЛД: Шилмэл ингэ 1-р байр Сүмбэр сумын Мөнх багийн малчин Н.Энхбаатарын Хөх ингэ Шилмэл гүү 1-р байр Сүмбэр сумын Малх багийн малчин П.Доржсайханы Хонгор гүү Шилмэл гүү 2-р байр Сүмбэр сумын Малх багийн малчин П.Доржсайханы Сартай хүрэн гүү Шилмэл эм хонь 1-р байр Баянтал сумын малчин Г.Мөнхбаярын хар түрүүт хонь Шилмэл эм хонь 2-р байр Сүмбэр сумын малчин Б.Батбуянгийн хар нүдэн хонь Хүнсний шилдэг бүтээгдэхүүн Дэд байр Эхэн сүвээ хоршоо Э.Болормаа Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн Дэд байр Шивээговь сум Ц.Ариунаа Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн 1-р байр Баянтал сум Х.Мөнх-Эрдэнэ Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн 2-р байр Баянтал сум Г.Ганбаатар Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн 3-р байр Сүмбэр сум Ц.Уртнасан нар тус тус шалгарлаа.