loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🏀✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД “U17” НАСНЫ ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА БОЛЛОО. | HuduuMN

🏀✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД “U17” НАСНЫ ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА БОЛЛОО.

2023-09-18

🏀✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД “U17” НАСНЫ ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА БОЛЛОО. Монголын сагсан бөмбөгийн холбооны “U17” насны өсвөр үеийн 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт 2023 оны 09 дүгээр сарын 11-ээс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүрэг, клубуудын баг тамирчид оролцсоноос Говьсүмбэр аймгийн “Бид” баг аваргын алтан медаль хүртлээ. Мөн тэмцээний " Үнэ цэнэтэй тоглогч " MVP Б.Төгөлдөр, “Шилдэг гарааны тавт” Г.Балжинням, эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар Б.Баттогтох нар шалгарсан байна. “Бид” багийн ерөнхий дасгалжуулагч Б.Баттогтох, туслах дасгалжуулагч Н.Ганпүрэв болон нийт баг тамирчдадаа баяр хүргэн цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье.