loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР"-ийнг "Соёл урлаг- бидний амьдралд" уриан дор зохион байгууллаа. | HuduuMN

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР"-ийнг "Соёл урлаг- бидний амьдралд" уриан дор зохион байгууллаа.

2026-09-14

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР"-ийнг "Соёл урлаг- бидний амьдралд" уриан дор зохион байгууллаа.  Баярын үйл  ажиллагааг нээж Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Энхтэр үг хэлсэн. Аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын засаг дарга Э.Даваадорж нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн. 

Монгол  Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн есдүгээр сард “Соёл, урлагийн ажилтны өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлалтай бөгөөд өдгөө 33 дахь өдрөө "Соёл урлаг- бидний амьдралд" уриан дор  тэмдэглэн өнгөрүүллээ. 

Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлчдын шагнаж урамшууллаа. ***"Хөдөлмөрийн хүндэт" медалиар  Бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах хэлтсийн дарга Б.Гарамсан 

*** Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Дуу бүжгийн Боржигин чуулгын дуучин Б.Есөнжин 

**** ССАЖЗЯамны "Жуух бичиг"- ээр Боржигин чуулгын хөгжимчин Б.Оюу-Эрдэнэ 

 "Аймгийн Засаг даргын жуух бичиг"- ээр Дуу бүжгийн Боржигин чуулгын дуучин Р.Батболд, хөгжимчин Д.Цэнджав 

"Соёлын алдар" медалиар Урлаг, утга зохиолын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Оюунжаргал нар шагнагдлаа. 

Соёл урлагийн ажилтны баярыг дэмжиж ажиллаж сэтгэлийн бэлэг илээгэсэн Говьсүмбэр аймгийн төв, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууддаа баярлалаа.