ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД
ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудын манлайлах ур чадварыг дээшлүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг чадавхижуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Говьсүмбэр аймгийн удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт, арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Сургалтаар Удирдлагын академийн багш, /Доктор (Ph.D.), дэд профессор А.Алтанзул “Удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн гол зарчмууд”, “Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Батлан Хамгаалахын Удирдлагын удирдлагын академийн Аюулгүй байдал стратегийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Амартүвшин “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа









