loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАА. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ | HuduuMN

“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАА. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/

2023-11-27

Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 21 дэх удаагаа зохион байгуулж буй “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын арга хэмжээг үндэсний хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар нар хамтран зохион байгуулж байна. Энэ жил манай аймгийн хувьд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй 234 хүүхэд залуус байна. Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З.Баяндугар нар оролцож 16 настнуудын төлөөлөл 30 сурагч “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөн “ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ” болон “БАТЛАМЖ”-аа гардлаа. Мөн оролцогч хүүхэд залууст зориулан Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж “Эх оронч залуу” сэдвээр илтгэл мэдээлэл танилцууллаа. 16 насанд хүрч Монгол улсын Иргэн болж байгаа хүүхдүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье