МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ажиллалаа.
Говьсүмбэр аймаг Монгол Улын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгаварын хүрээнд 54 аж ахуйн нэгж, 106 тээврийн хэрэгсэл, 112-н эрсдэлтэй байршил, 35-н тоглоомын талбайд үзлэг, хяналт-шалгалтыг зохион байгуулж 196 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг арилгуулж, байцаагчийн албан шаардлага – 34, зөвлөмж – 12-г өгч ажилласан.
Малчдын түвшинд өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
Малын ногоон тэжээл тариалалтыг өмнөх оноос 134.6-аар нэмэгдүүлж 237 га-д хүргэсэн.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аян-ы хүрээнд хэрэгжиж буй “Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 100 га талбайг 8 хоршоо, 2 аж ахуйн нэгжид тус бүр 10 га-гаар хуваарилан олгосон.
2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор Малх багийн Их бага уулын орчимд бэлчээрийн даац тогтоож хадлан бэлтгэх иргэд, хоршоо, бүлгүүдэд газрыг хуваарилах, хадлангийн зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ:
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 6.9 км /Говьсүмбэр, Шивээговь сум/
- Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говьсүмбэр, Сүмбэр, 1 дүгээр сургууль/
- Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говьсүмбэр, Сүмбэр, 5 дугаар сургууль/
- Сургуулийн барилга, 320 суудал /Говьсүмбэр, Шивээговь сум, 3 дугаар сургууль/
- Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 120 ор /Говьсүмбэр, Сүмбэр, 6 дугаар цэцэрлэг/
- Дуу бүжгийн Боржигин чуулгын барилга дутагдалтай санхүүжилт
- Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга /Говьсүмбэр, Сүмбэр сум/
Дээрх улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн дутагдалтай санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэж өгөхийг хүслээ.
- Мөн Аймгийн Мал эмнэлгийн газарт ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын авто машин шаардлагатай байгаа талаар танилцууллаа.






