
✅МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монголын хүүхдийн спортын VII их наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 15-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Говьсүмбэр аймгаас 12 тамирчин оролцсоноос 5 тамирчин өөрсдийн оролцсон төрөлд алтан медаль хүртлээ. Үүнд:
Паражүдо бөхийн охидын J2 -57 кг-ийн жинд тамирчин Г.Бямбасүрэн алтан медаль
Паражүдо бөхийн охидын J2 -44 кг-ийн тамирчин О.Халиун алтан медаль
Паражүдо бөхийн хөвгүүдийн J2 -66 кг-ийн жинд тамирчин Э.Тэмүүлэн алтан медаль
Хөнгөн атлетикийн төрөлд Т46 ангилалд тамирчин Д.Батнягт алтан медаль
Тусгай бочи төрөлд тамирчин Н.Чимэд-Очир алтан медаль тус тус хүртлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэн, цаашдын уралдаан тэмцээнд амжилт хүсье.