НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) төлөөлөгчид болох Д.Ариунтунгалаг, С.Өлзийсайхан, Б.Баттөмөр нар 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2024-2025 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, хүүхэд хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дөрвөн чиглэлийн хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хянах, нөхцөл байдлын үнэлгээний дараагийн алхмын талаар хэлэлцэх зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Болортуяа болон холбогдох салбарын дарга нар болон мэргэжилтнүүд оролцсон ба уулзалтын үеэр ундны усны асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний талаар нэгдсэн шийдэлд хүрч, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж онцоллоо.


