"СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2026-04-01/
Аймгийн Засаг даргын Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагуудыг чадавхжуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, удирдах болон хамтын ажиллагааны чадамжийг сайжруулан, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор "Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандарт", "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх шинэчилсэн журам", Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргахад анхаарах асуудал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал, Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтад анхаарах асуудал болон Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журам, shilen.gov.mn систем ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, арга зүйн болон зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр ажиллаж байна.









