loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл амжилттай хэрэгжиж байна | HuduuMN

“Нутагтаа эзэн-100:1000” төсөл амжилттай хэрэгжиж байна

2026-07-23

“Нутагтаа эзэн-100:1000” төсөл амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аян-ы хүрээнд хэрэгжиж буй “Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 100 га талбайг 8 хоршоо, 2 аж ахуйн нэгжид тус бүр 10 га-гаар хуваарилан олголоо.

 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 100 га талбайн хашаажуулалт, тариалалтын ажил бүрэн дуусаж, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

Энэхүү төсөл нь малын тэжээлийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хоршоодын чадавхыг бэхжүүлэх, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.