Арга хэмжээний үеэр тус хэлтсийн архивч Ц.Дүгэрсүрэн гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалтай гэр бүлийн харилцааны талаар мэдээлэл хүргэсэн бол мэдээллийн технологийн ажилтан Б.Дөлгөөнмөрөн Улсын бүртгэлийн байгууллагад мөрдөгдөж буй мэдээллийн сангийн ашиглалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлагдсан журам, зааврыг албан хаагчдад сэргээн сануулах, мэдлэг ойлголтыг бататгах хүрээнд танилцууллаа.
Тус арга хэмжээ нь байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ гэр бүлийн эерэг үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой юм.



