loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ " СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  | HuduuMN

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ " СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-10-08

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ " СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. 

 Аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчдын Хөгжлийн бодлого, төлөвлөлт ба байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх зорилгоор "Орон нутгийн хөгжлийн бодлого- үр дүнд суурилсан төлөвлөлт гүйцэтгэл" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтыг Удирдлагын академийн Чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга; Бодлого, улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Намхайдагва, Удирдлагын академийн Мэдээллийн технологийн албаны дарга; Бодлого, улс төр судлалын тэнхмийн багш Ё.Батсүх  нар удирдан явуулж байна. Сургалтад нийт 65 албан хаагч хамрагдаж байна.